Image

“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

\"\" 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэхжил-2017” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр \"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагтаа үйлчилгээний байгууллагын стандартыг нэвтрүүлж, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг хуулийн хугацаанд, чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох зорилгыг ханган ажиллах боллоо.

\"Шүүхийн үйлчилгээний төв”-тэй болсноор иргэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Засвар, тохижилтын ажлын хүрээнд:

Иргэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо гаргах зориулалтын ширээ сандал, буйданг байрлуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан нь тухайн иргэн загварын дагуу нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо бичих хэсгийг бий болгосон.

Мөншүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар хэнд хэрхэн гомдол гаргах тухай зааврыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем бүхий мэдээллийн самбар зэргийг байрлуулсан нь иргэд шүүхийн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл авах боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн \"Шүүхийн үйлчилгээний төв”-д киоск төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэд шүүхийн байгууллагын талаарх бүхий л мэдээ, мэдээллийг авахаас гадна иргэний хэрэг, захиргааны хэргийн мэдээллийг нэхэмжлэл хуваарилсан баримтан дээрх кодыг ашиглан авах боломжтой боллоо.

\"Шүүхийн үйлчилгээний төв”-д хоёр дэлгэц байрлуулан, нэгдүгээр дэлгэцээр шүүх хуралдааны дуу, дүрсийг шууд дамжуулж, хоёрдугаар дэлгэцээр шүүхтэй холбоотой мэдээ, мэдээлэл,шторк зэргийг нэвтрүүлж байна.

Мөн хөтөч туслах, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуул цагдаа ажиллах орчинг засварлаж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан интернет холболттой компьютер,принтер,хувилах машинтай өрөөг тохижуулж, өөрөө өөртөө үйлчлэх болон өмгөөлөгчтэйгээ уулзлах боломж бүхий \"Иргэд өөртөө үйлчлэх цэг”-ийг шинээр бий болголоо.


Image

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар \"Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авсан энэхүү судалгааны дүнг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, судлаач Д.Аюуш нар танилцуулав.

\"\"  

Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой уг судалгааг 2017 оноос эхлэн жилд 2 удаа, шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүрээнд явуулж байхаар шийдвэрлэсэн.

\"\" 

Шүүхийн үйлчилгээ, түүнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл, шударга байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн талаарх иргэдийн төсөөлөл, шүүхийн шинэтгэлд цаашид тулгарч буй сорилт зэрэг агуулгын хүрээнд нийслэл болон орон нутгийн 3046 иргэнээс асуулгыг авч, олон нийтийн үнэлэмжийг бодитой тогтоож, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх арга замыг тодорхойлохдоо иргэдийг гадны нөлөөлөлгүй, хараат бусаар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангасныг онцоллоо.

  

ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг \"Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг нэмэгдүүлэх нь шинэтгэлийн зорилго, үр дүнг хэмжих гол хэмжүүр” гээд 2007, 2010, 2015 онд хийсэн шүүхэд итгэх иргэдийн гадаад, дотоодын хөндлөнгийн судалгаа болон 2016 онд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа, Азийн сангаас жил бүр гаргадаг авилгын талаархи олон нийтийн санал асуулгын судалгааны үр дүнгүүдээс товч танилцуулсны дараа дараах товч мэдээллийг хүргэв.


Image

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛАН ЭССЭ ХЭРХЭН БИЧИХ ВЭ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 
Увс аймаг дахь шүүхийн Сургалт, сурталчилгааны хорооноос 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 10 минутын хооронд Шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад зориулан \"Эсээ хэрхэн бичих вэ” сэдэвтэй сургалтыг зохион байгуулав. Уг сургалтыг Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш М.Мягмаржав удирдан явуулсан бөгөөд \"Эсээ” гэж юуг ойлгох,түүнийг бичих арга зүй,онцлог, бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн, ач холбогдолтой сургалт боллоо.



Нийт: 1542 мэдээ байна.