Image

Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
\"\"\"\"


Image

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-04-20-наас 2017-05-05-ны өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1.Ц.Отгонтамир /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал:Ц.Отгонтамирыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирт 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4/дөрөв/ сар баривчлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

2.Б.Батаа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал:Б.Батааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм импортлох, худалдах, түгээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 зааснаар шүүгдэгч Б.Батаад 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Батаад оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/



Image

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нь 11ж ангийн сурагчдын урилгаар Эрх зүйн хичээлийн хүрээнд болон мэргэжил сурталчилах “Зочинтой хичээл”-д оролцож сургалтыг амжилттай явууллаа.

\"\" 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори Цогцолбор нэгдүгээр сургуулийн 11ж ангийн сурагчдын урилгаар Эрх зүйн хичээлийн хүрээнд болон мэргэжил сурталчилах \"Зочинтой хичээл”-д оролцож, тус ангийн хүүхдүүдэд Шүүхийн талаарх мэдээллийг болон шүүгчийн ажлын онцлог болон шүүгчийн өмсгөл, хуульч мэргэжлийн давуу талыг сурталчилж, хүүхдүүдэд цаашид ажил, мэргэжлээ хэрхэн сонгох, сонгосон мэргэжилдээ хандах хандлагын талаарх зөвлөмжийг тус тус өгч, сургалтыг амжилттай явууллаа.

Тус ангийн хүүхдүүд тэдэнд өгсөн мэдээллийг сонирхон хүлээн авч, шүүх дээр хүрэлцэн ирж шүүх хуралдааны танхим болон шүүхийн үйл ажиллагаатай танилцсандаа талархал илэрхийлж байв.


Image

Ерөнхий боловсролын 6 сургууль, Улаангом политехник коллежийн сурагчид болон оюутнуудад зориулан хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхүүдийн Шүүгчдийн холбооны салбар хороо болон Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хороо хамтран 2017 оны 04 дүгээр сарын 17-25-ны өдрүүдийн хооронд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 сургууль, Улаангом политехник коллежийн сурагчид болон оюутнуудад зориуланхууль, эрх зүйн мэдлэг олгох 11 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн эрх болон үүргийн тухай, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголтуудыг өгч, насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдож буй гэмт хэрэг, шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн байдал, ял хариуцлагын төрөл зэргийг тус тус танилцуулж, цаашлаад хүүхдүүд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилансэргийлж, хамгаалах, мөн цахим орчинтой хэрхэн харьцах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс хэрхэн сэргийлэх, компьютер тоглоомын хор уршиг, донтолтын талаарх мэдээлэл, зөвлөмжийг өгч ажилалаа.

Сургалтанд нийт Ерөнхий боловсролын 6 сургуулийн 9-12 дугаар ангийн 800 гаруй сурагч, Улаангом политехник коллежийн 100 орчим оюутан хамрагдсан бөгөөд тус сургуулиудын удирдлагуудын зүгээс Шүүхийнталаар болонгэмтхэрэг,зөрчлөөсхүүхдүүд мааньөөрсдийгөө хэрхэнхамгаалах,цахиморчиндахьгэмтхэргээс өөрийгөөяажхамгаалахталаармэдлэгийг хүргэсэн,цаг үеэ олсон,сайхан сургалт болсон талаар талархал илэрхийлж байлаа.



Image

Шилдгүүдээ тодрууллаа.

\"\" 

2017 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймагт Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос хамтран баталсан удирдамжийн дагуу Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын баруун бүсийн уралдаан амжилттай болж, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун бүсийн 5 аймгийн нийт 7 шүүхүүдийн 115 гаруй захиргааны ажилтнууд тус уралдаанд оролцлоо.

Мөн ажил мэргэжлийн уралдааны үеэр Ховд аймагт шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус аймгуудын шүүгч, ажилтнуудын дунд спортын 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан болон спортын тэмцээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийншүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнууд дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

Ажил мэргэжлийн уралдаанд:

1.Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний төрөлд О.Батдорж тэргүүн байр,

2.Эрүүгийн хэргийн шүүгчийн туслахын төрөлдО.Энхжаргал тэргүүн байр,

3.Иргэний хэргийн шүүгчийн туслахын төрөлдБ.Баясгалан тэргүүн байр,

4.Архив бичиг хэргийн эрхлэгчийн төрөлдН.Удвал тэргүүн байр,

5.Иргэний хэргийн шүүгчийн туслахын төрөлд Г.Батзаяа 3 дугаар байр,

6.Мэдээлэл технологийн мэргэжилтний төрөлд Б.Даваахүү 2 дугаар байранд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд орсон ажилтнууд өргөмжлөл, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг гардан авлаа.

Спортын 4 төрөлт тэмцээнд:

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй баг 1 дүгээр байр, алтан медаль

Эмэгтэй баг 2 дугаар байр, мөнгөн медаль

Гар бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй баг 3 дугаар байр, хүрэл медаль

Ширээний теннисний төрөлд:

Эмэгтэй-Шүүгчийн туслах Г.Батзаяа 1 дүгээр байр, алтан медаль.

Ажил мэргэжлийн уралдаан болон спортын тэмцээнд амжилттай оролцсон нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа дараа дараагийнх нь тэмцээнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар



Нийт: 1542 мэдээ байна.