Image

ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон шүүхийн захиргааны ажилтны “Ёс зүйн хороо”-ны ажлын төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Ажил хэрэгч хувцаслалт” сэдвүүдээр шүүгчийн туслах буюу тус хорооны дарга Ц.Энхзаяа, “Хөдөлмөрийн дотоод журам” сэдвээр шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа нар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.   


\"\"


Image

ШҮҮХИЙН БАЙР БОЛОН АВТО МАШИНЫ ЗОГСООЛЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-д үйлдвэрлэсэн dahua брендийн 17 ширхэг хяналтын камер хуваарилсныг тус шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү, слесарь Б.Баатаржав нар суурилуулах зураг төслийнх нь дагуу 2022 оны 10 сарын 10-13-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Шүүхийн байрыг бүрэн камержуулсанаар 24 цагийн турш гадна, дотно тал /гараж, машины зогсоол/ бүрэн камерын хяналтад байх болсон.

\"\"


Image

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа,Эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням нар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаангом сумын 2, 4, 5, 11 дүгээр багуудаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд болон тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай уулзаж, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Арван гуравдугаар бүлэг- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал/-ийг танилцуулан, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материал тарааж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт зэрэг мэдээ мэдээлэл танилцуулан ажиллаа.

\"\"


Image

АРХИВЫН НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭ БАЙРШУУЛАВ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар  тушаалын 2 дугаар хавсралтад заагдсаны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон анхан, давж заалдах шатны шүүхүүдэд нягтруулсан шүүгээ хуваарилах хуваарийн дагуу Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын хөмрөг үүсгэгч архивт нь 42м2, 6 ширхэг шүүгээг хүлээн авч суурилууллаа. 

\"\"


Image

АРХИВЫН ХАДГАЛАХ ХУГАЦАА ДУУССАН ХЭРГҮҮДИЙГ УСТГАВ

\"\"

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Улсын Ерөнхий Прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн, дотоод хэргийн сайдын хамтарсан 2021 оны А/194, 189, А/304 дугаар захирамж, тушаалаар батлагдсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын заавар”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэн, захиргааны хэргийн баримтын тусгай архивын ажлын заавар”, Шүүхийн тусгай архивын ажлын заавар”, Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр хулын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус шүүхийн тамгын газрын дэргэдэх ББНШК-ын хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн тус шүүхийн Тамгын газрын архивын хадгалах хугацаа дууссан, түүх эрдэм шинжилгээ болон практикт ач холбогдолгүй болсон захиргааны зөрчлийн 1744 хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа  амжилтгүй болсон 22, нийт 1766 хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр комиссын дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй устгасан болно.



Нийт: 1537 мэдээ байна.