Image

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг шинэчлэн тогтоолоо

\"\"

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай  УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцжээ. Тус УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ. Үүнд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 2 дахин, төрийн захиргааны албан тушаалын АА-9, АА-10 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 1,7 дахин нэмэгдүүлэхээр тус тус тогтоожээ.

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Image

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

\"\"

Монголын хуульчдын холбооны Увс аймаг дахь салбараас тус аймгийн Шүүхийн Тамгын газартай хамтран “Хуульчийн про боно өдөрлөг”-ийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ удаагийн хуульчийн про боно өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвээр зохион байгуулагдаж, шүүхийн захиргааны ажилтнууд иргэдийн хүссэн асуултад хариулт өгч, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах загвар, гарын авлага тарааж, шүүхийн болон эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг танилцуулсан байна. Уг өдөрлөгт иргэд идэвхтэй хамрагдаж, сонирхсон, мэдэхийг хүссэн асуултаа чөлөөтэй асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авснаар про боно өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

 


Image

БАРУУНТУРУУН, ЗҮҮНГОВЬ СУМДАД АЖИЛЛАВ

\"\"

Шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Баруунтуруун, Зүүнговь сумдын шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 19 иргэнд, тухайн багийн Засаг дарга нарт Шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ё.Мөнхгэрэл нар сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материалыг ханган ажиллаа. Шүүхийн тамгын газраас Баруунтуруун, Зүүнговь сумдын засаг даргын тамгын газрын байранд мэдээллийн самбар байршуулсан. “Шүүх хөдөөдөө хөлтэй” байх боломжийг бүрдүүлж суманд ажилладаг төрийн албан хаагчийн хууль эрх зүйн ажилтантай шүүхийн үйл ажиллагааг суртачлах, иргэдийг шүүхтэй холбогдох мэдээллээр хангах, Улмаар хамтран ажиллах Баруунтуруун, Зүүнговь сумын Засаг дарга нарт Шүүхийн Тамгын газрын Л.Баттулга мэдээллийн самбарыг гардуулан өгч цаашид мэдээллийн самбарыг тогтмол мэдээллээр хангаж хамтран ажиллаж байхаа илэрхийллээ.


Image

ШҮҮХИЙН ХАРУУЛЫН ЦАГДААГ СОГТУУРЛЫН ЗЭРЭГ ХЭМЖИГЧ БАГАЖААР ХАНГАЛАА

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлын хүрээнд тус шүүхийн Харуулын Цагдааг шаардлага хангасан согтуурлын зэрэг хэмжигч \"AlcoMate AL2500\" 3 секундийн дотор үр дүнг тодорхойлдог, тандагч болгон ашиглаж болдог, соруул хэрэглэх шаардлагагүй мэргэжлийн багажаар хангаж шүүхийн Харуулын цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Согтуурлын зэрэг хэмжигч багажаар асуудлыг шийдвэрлэснээр шүүхээр үйлчлүүлэгч ард, иргэдэд шүүхийн харуулын цагдаа нараас холбогдох журмаар шүүхээр үйлчлүүлэх, аюулгүй байдлыг ханган ажиллах техникийн боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.


Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам ХЗБХ-ны хуралд байр сууриа илэрхийллээ

\"\"

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам оролцож, шүүхийн төсвийн талаарх гишүүдийн асуусан асуултад хариулж, хариу тайлбар өгч, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх тухай байр сууриа илэрхийллээ.


Image

Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

\"\"

Увс аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд болон Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны ажилтнуудын хамтарсан уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа. Тус уулзалтаар Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба / Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг/ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, 2021 онд шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын талаар хэлэлцэж, цаашид тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж, ажиллах талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.



Нийт: 1537 мэдээ байна.