Image

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

\"\"

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь анхан болон Давж заалдах шатын шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийн Ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга шүүхийн Тамгын газрын 2021 онд хэрэгжүүлсэн ажил, 2022 онд хэрэгжүүлэх онцлох ажлын талаар танилцуулан, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, тус шүүхэд 2006 оноос хойш ашиглагдаж байгаа шүүх хуралдааны заалны ширээ, сандлыг шинэчлэх, шүүх хуралдааны явцын дуу дүрсийг архивлах тоног төхөөрөмж хуучирч элэгдэн зарим тохиолдолд шүүх хуралдааны явцад техникийн гэмтэл гарч байгаа тул техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн шүүхийн тамгын газрын зарим орон тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг хүслээ. Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүгчийн батлагдсан орон тоо 5 боловч одоогоор 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа тул нэн яаралтай шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх тулгамдсан асуудал үүсээд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор уламжиллаа. Мөн тус аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид шүүхийн бүтэц бүрэлдэхүүн болон хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг танилцуулж, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар асуулт асууж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нар тус шүүхийн шүүгч болон тамгын газрын нийт ажилтнуудад талархал илэрхийлээд шинэчлэн батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.


Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүхэд ажиллана

\"\"

 “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.

       Энэхүү сургалт Дорнод, Дорноговь, Ховд, Архангай, Орхон зэрэг таван бүсэд болох бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн 30 тамгын газрын нийт 285 шүүхийн захиргааны ажилтан хамрагдах юм.

       Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүхүүдэд томилолтоор ажиллах бөгөөд сургагч багшийн хувиар Шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал сэдвээр хичээл заана.

       Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зохион байгуулна.


Image

УВС НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ПОДКАСТЫГ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.

\"\"

Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, сурталчилгааны хорооноос иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үе шаттайгаар хүргэх зорилгоор “Увс нээлттэй шүүх” подкастыг бэлтгэн хүргэж эхлэх болсон. Энэ удаагийн зочноор Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэгийг урьж оролцуулсан бөгөөд “Захиргааны хэргийн шүүх”-ийн талаар ярилцлаа.


Image

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

\"\"

Увс аймгийн Цогцолбор 2 дугаар сургуулийн Б.Болормаа багштай 9 а ангийн сурагчдыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн ажиллагаатай танилцууллаа. Уг танилцуулгаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгохыг зорилоо. Мөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны албаар зочилж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархлаа илэрхийллээ.


Image

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Д.АРИУНТУЯА “ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДЫН АНХАН БОЛОН ДАВТАН СУРГАЛТ”-Д ХАМРАГДАЖ БАЙНА

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын анхан болон давтан сургалт” шүүхийн сургалтын Баяндөхөм цогцолборт өнөөдөр эхэллээ. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журам, дүрэм, аргачлалуудыг дурдаад, шүүхийн архивчдын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой тус сургалтаар архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагаанд анхаарал хандуулахыг хүсэж, сургалтын үр дүнд тус ажлын байрны талаарх санал хүсэлтээ уламжлахыг тодотгоод, амжилт хүсэв.

 



Нийт: 1537 мэдээ байна.